Зээ оюутны амралтын өдрүүд үргэлжилж буй энэ сайхан өдөр блогтоо салхи үзүүлье хэмээн мунхаглав aa.
Сарын дараа та бид шинэ ерөнхийлөгчтэй болно. Миний бие очиж сонгууль өгч амжихгүй ч /гэснээс иргэнийхээ үнэмлэхээ сунгуулж авах юмсан/ энд хэн нэр дэвшив хэнийг сонгож болох байсан бол гээд л иргэн хүний хувьд бодол санаагаа чилээж л суух юмдаа.
Чухамдаа бидэнд 2 сонголт л байгаа бололтой. Ц. Элбэгдорж, Н. Энхбаяр гэсэн.. Уг нь АН-аас сунгаа хийсэн юм байна. Эцсийн сунгаанд нь Э.Бат-Үүл, Элбэгээ, Г.Батхүү нар өрсөлджээ.
Эхлээд би Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрийг уншаад овоо чухал асуудал хөндөждээ гэсэншүү юм бодоод л байж байтал сонин.мн дээр уг өрсөлдөөнөөс Батхүү нэрээ татан авлаа, үлдсэн 2 дээр санал хурааж Элбэгдорж 67 хувь авч АН-ийг төлөөлөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болов гэсэн нийтлэл гарч орхив. Окэй гээ л Элбэгээгийн мөрийн хөтөлбөрөөс сонирхов. Нөгөө л сүржин үг хэллэгээ ашиглан ардчилалийг жинхэнэ утгаар нь түгээн дэлгэрүүлж цэнгэлийн манлайд хүргэнэ гэдгээ амлаад авчээ. Амаараа бол аль ч улсын ерөнхийлөгчөөс дутахгүй л дээ мань хүн. Гэвч интернэтээс хүмүүүсийн санаа бодлыг харж байхад миний нэгэн адил Элбэгээд итгэх итгэл нэлээн буурсан ажиглагдаж байлаа.
Удахгүй Энхбаярийн мөрийн хөтөлбөр гарна биз.. Тэрийг нь уншиж үзмээр байна. Нам эвсэл гэж туйлшрахгүй гэж энэ удаад бодоод байгаа. Хэн бодьтой хэрэгцээтэй санал дэвшүүлнэ. Түүнийг л сонгох нь зөв гэж бодох юмдаа. Энэ талаар дараа үргэлжлүүлэн бичимз..
Пи эс: Монгол гар дээр бичээгүй уджээ. Хэдхэн өгүүлбэр бичих гээд гар сарвайчлаашд..
Read more...
Freitag, 3. April 2009
Abonnieren
Kommentare (Atom)
