Нэг эр ходоодоо тайруулжээ. Хагалгааны дараа эмч үзээд:
-Та нэг сардаа юм идэж болохгvй. Тиймээс хүүхдийн шингэн будааг хошногоороо бургуйдаж оруулна шүү. Тэгээд сарын дараа хүрээд ир.
Сарын дараа нөгөө эр ирж байна гэнэ. Эмчийн өрөөнд зvгээр ч нэг орсонгvй бөгсөө ийш тийш хаялан их ямбатай орж ирж байна гэнэ.
-За бие зvгээр vv
-Зүгээрээр барах уу, маш сайн эмч ээ.
-Тэгвэл яагаад бөгсөө хаялаад байгаа юм бэ
-Сая нэг найз маань таараад бохь өгсөн юм аа.
-------------------------------------------------------------------
Галт тэрэгний купенд ганцхан зорчигч аялж явна. Гэнэт буутай дээрэмчин ороод иржээ.
-Байгаа мөнгөө бушуухан өгөөдөх.
-Надад өгье гэсэн ч сохор зоос ч алга.
-Тэгээд үхсэндээ чичрээд байгаа юм бэ?
-Билэт шалгагч орж ирж байгаа юм байх л гэж бодоод.
-------------------------------------------------------------------
Лаг пээдгэр байрын эр хуягласан хаммер жийпэнд сууна. Гар утас нь дуугарахад дугаарыг нь харж ярвайснаа дуртай дургүй авч, захирангуй өнгө аясаар ярьж байна гэнэ.
-За. Зүгээр дээ, байж л байна. Юу гэнэ ээ? Мөнгө зээлээч ээ? Яахав өгч бололгүй дээ. Гэхдээ дээрийнх шиг биш шүү, окей? За... за... за..тэгээд. Тэгвэл болж байнаа. Өөр хэрэг. Гэхдээ дээрийнх шиг биш гэж тохирлоо ш дээ. Тэгэхгүй бол халхын хавтгайгаар нэг хайлгаад л ... За за ойлгож байна. Ахиад хэлье. Өөрийнхөө мөнгийг авах гэж гэдсэн дээр чинь индүү тавиад, хумсан завсар чинь унь чихэх энэ тэр гэж заваарч байх цаг байхгүй шүү. Ойлгоо? Цаг өөр болсон. Би анхааруулсан шүү. За за тийм бол сайн л байна. За за маргаашнаас яриарай, баяртай аав аа хүү нь ажил ихтэй байна.
--------------------------------------------------------------------
-Ингэхэд хөгшөөн чи хаана орсон бэ?
-Анагаахын дээдэд.
-Ашгүй дээ, би мал эмнэлгийн дээдэд орсон ш дээ. Хоёулаа төгсчихөөд нэг нэгнийгээ эмчилж байвал аштай байгүй юу.
--------------------------------------------------------------------
Зорчигчид пиг суусан онгоц газардахаар доошилж байна гэнэ. Тэгтэл нисгэгч нь нэг нэг шүхэр барьчихсан гарч ирээд зорчигчдод тушааж байна гэнэ.
-За онгоцны ахмад ярьж байна. Удахгүй манай онгоц газардана. Тэгэхээр та бүхэн юуны өмнө бүсээ бүслэцгээ. Дараа нь гадаад паспортынхаа эхнийг хуудсыг бүгд урж аваад гаагаан дотроо хийгээрэй. Тэгэхгүй л бол дараа хэн болох нь танигдахгүй бөөн будлиан болоод байдаг юм…
--------------------------------------------------------------------
Охин нь ээжээсээ асууж байна гэнэ.
-Ээж, аавын толгойд яахаараа нэг үс байдаггүй юм бэ?
-Яагаад гэвэл аав чинь маш их зүйл бодож, шийдэж болохоор тэр.
-Тэгвэл таны толгойн үс яагаад ийм их байгаа юм бэ?
-Чи хэл ам сугалчих гээд байлгүй наад хоолоо дуугүй идээч...
--------------------------------------------------------------------
Нэг компьютерийн ард суун зогсоо зайгүй юм шивэн ажиллана. Гэтэл гэнэт цонхоор нь цаасанд ороосон тоосго орж ирээд мониторыг оноод будаа болгочихов. Уурласандаа боож үхэх шахсан эр тоосгыг авч ороосон цаасыг нь дэлгэж үзвэл «Хамгийн хямд үнээр чанартай монитор зарна. Утас ....» гээд биччихсэн байж.
--------------------------------------------------------------------
Өөдрөг vзэлтэй хvн хонгилын vзvvрт гэрэл гарч байгааг хардаг.
Юманд бодитойгоор ханддаг хvн хонгил руу орж ирж байгаа галт тэргийг хардаг.
Гутранги vзэлтэй хvн өөдөөс нь хар хурдаараа давхиж яваа гал тэргийг хардаг.
Харин гал тэрэгний машинист төмөр зам дээрээ суугаад өөдөөс мэлэрч байгаа гурван тэнэгийг хальт хараад өнгөрдөг.
-----------------------------------------------------------------------------------------------
Samstag, 15. November 2008
Зарим гоё онигоонууд :D
Abonnieren
Kommentare zum Post (Atom)

Keine Kommentare:
Kommentar veröffentlichen