Одоогоор Фулда-даа сурж байгаа хэвээрээ учраас хийж байгаа проектууд хичээлийн хүрээнд л эргэлдэж байх шивдээ..
1. E-Learning Wiki хөгжүүлэх - сэдвийн дагуу бүрэн хэмжээний мэдээлэл оруулах
Сэдэв: A task-centered instructional strategy
Хугацаа: 4 сарын 28 хүртэл
Баг: ганцаараа
Англи хэлний бэрхшээл гарч байна. Энийг бэлэн болгоод монгол вики дээр тавьна гэсэн санаа байгаа..
2. TRIPEO - интерактив портал веб
Сэдэв: Герман улс дотор аялал хийх төлөвлөгөө гаргагч
Хугацаа: 7 сарын 20 хүртэл
Баг: 10 оюутнуудыг баг
Талдаа орж байгаа ажил.. Вэб 2.0 технологи ашиглаж хийх ёстой юм байгаа юм. Гүүгл вэб түүлкид (GWT) -ийг гол багажаа болгоно.
Эхлэж амжаагүй проектууд гэвээс:
3. Fuzzy Logic хэрэглээний жижиг судалгаа
4. "Magento" э-шопинг систем хэрэглээ, тест
5. Төгсөлтийн ДВД хийх
эд нарыг удахгүй эхлэнэ.
Read more...
Samstag, 20. Februar 2010
Rio Carnival 2010
Агуу гоё карнавалыг хэзээ нэгэн цагт үзнэ гэж боддог. Саак.мн-ээс хэдэн таалагдсан зургуудаа хийчье!
Read more...
Read more...
Dienstag, 9. Februar 2010
Өрх гэрийн дэг журам
Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас
Монголчууд бид эрт дээр үеэс нарийн чанд сахин дээдэлж ирсэн ариун сайхан дэг журамтай хүмүүс.
Айл гэр бүлийн амьдралын дэг журам нь үр хүүхдийнх нь зан заншлын эх сурвалж болдог. Өвгөд дээдсээ хүндлэх, эцэг эх ахан дүүсээ хайрлах, үр ач нараа энхрийлэн хүмүүжүүлэх, орон гэртээ суух хооллож ундаалах, унтаж амрах, тоглож наадах, ах зах хүнийг хүндэтгэх, зочин гийчин угтаж авах, үдэж явуулах, мэндлэх хүндлэх, талархах, хориглох цээрлэх ёс нь өөр өөрийн гэсэн онцлог дэг журамтай.
Ах зах хүний дэргэд архи уух, тамхи татахыг цээрлэдэг сайхан заншилтай ард түмэн бол монголчууд бид юм шүү. Эцэг эх болон ахмад насны хүнээс нууж хаах юм олон байдаг. Эхнэр хүн нөхрийнхөө дэргэд ч, гэрэл гэгээтэй цагт ч нүцгэлэхийг цээрлэдэг. Хүүхдээ ахмад хүмүүсийн ярианд оролцуулдаггүй, тэдний дэргэд тэр болгоныг ярьдаггүй, гаж буруу үйл үйлддэггүй нарийн дэг журамтай.
Гэр бүл бол тодорхой гишүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр нь аж төрөх хөдөлмөрлөх олон талын үүрэг хариуцлага, эрх мэдэл дагаж мөрдөх уламжлалт заншил, ёс горим болон зан үйлтэй байдаг. Өрх гэрийн уламжлан ирсэн хэв заншил зан үйл нь тухайн гэр бүл, ураг төрлийнхөнд нь бүрэлдэж бий болсон дэг ёс, ёс горимыг илэрхийлж, тэдний харилцаа холбоо, эв нэгдлийг батжуулан зохицуулахын хамт хойч үеэ хүмүүжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Read more...
Montag, 8. Februar 2010
Хүн хэд насалдаг вэ?
Эрт урьд цагт Бурхан амьтдад нас хуваарилж байж гэнэ. Хүн, нохой, сармагчин, илжиг 4 хамт орох болж. Эхлээд хүн орж
Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Хүн: Нуулгүй хэлэхэд надад 35 нас багадаж байна. Хийх ажил, амжуулах юм, ер нь тэгээд 35 нас гэдэг чинь их л богинохон байна. Та нас нэмж хайрла
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай
гээд хүн гарч нохойны ээлж болж гэнэ.
Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Нохой: 35 жил би хуцаж, манаж нохойн амвдралаар амьдрана гэдэг урт хугацаа юм. Миний наснаас хасаж өгч хайрла.
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай
дараагийнх нь илжиг

Abonnieren
Kommentare (Atom)