Мартагдсан блог минь сайнуу? Өнөөдрөөс бага зэрэг юм бичиж сэргээе дээ. 3.0 гээд бас нэрлэчихлээ.
Өнөөдөр зүүдэлсэн нэг гоё зүүдээ хуваалцах гэсэн юм. Ямар ч байсан дүүтэйгээ 2-уулаа Улаанбаатарын нэгэн цоо шинэ баригдаж байгаа хороололыг сонирхохоор явж байх юм. Замдаа нэг сонин гэр дэлгүүр дотроос гарж ирлээ.
:Гарч ирлээ гэдэг нь бид 2 тэр гэр доторх тохилог гэгч нь дэлгүүрийн хаанаас ч юм нэг газраас гэнэт яваад орчихсон байлаа. Гарахдаа үүдээр нь гараад л тэр шинэ хороолол нүдэн харагдаж байсан юм:
Тэгээд тэндээ бид 2 хоорондоо ярилцаж байна. Ямар сайхан хороолол вэ? Яг л барууны тэнгэр баганадсан барилгуудтай адилхан юм.
:Үнэндээ үнэхээр гайхалтай архитэктурын шийдэлтэй, өнгө будаг хосолсон барилгууд байлаа:
Бид 2 нэлээн ойртон очиж би ч үсэрч харайгаад л нэг баригдаж байгаа барилгын баганануудын суурин дээр гарч ирж зогсож үзэж гулгаж бууж үзэж яг л жоохон хүүхэд шиг сонирхолоо. Тэр хооронд манай дүү нэг залуу гэр бүлтэй юм яриад зогсоод байх юм. Тэр хүмүүс бидний хэзээний танилууд л юм шиг байна. Сүүлдээ тэдний гэрт очих боллоо. Тэднийх энэ шинэ хороололд байдаг юм байна. Гэхдээ байр нь бүрэн баригдаагүй дутуу байлаа. Гэр доторх ч гэсэн дотоод засал дутуу мөртлөө тавилганууд нь цоо шинэ байв. Үнэхээр гэгээлэг сайхан айл юм.
Тэнд би нэг маш их сонирхолтой орон сууцны доторх зураглал олж харлаа. Маш өндөр таазтай бүр дотор нь бүхэл бүтэн 2 давхартай хэсэг таславч багтах юм. Өөрөөр хэлбэл байрны нэг бүтэн давхарыг эзэлсэн том заал байх бөгөөд заалны 2 талын хана зөвхөн шилээр бүрэгдсэн. нөгөө 2 талын нэгэнд нь хаалгатай хэсэг, нөгөө талд нь 2 давхартай битүү, дотроо унтлагын, ариун цэврийн гэх мэт бусад өрөөнүүдийг багтаасан тусдаа хэсэг. Орон сууц доторх хаус гэх юмуу даа. Ийм зохион байгуулалттай орон сууц байж болох эсхийг мэдэх юм алга одоохондоо. Гэхдээ хэрвээ ийм байртай болвол би маш тохь тухтай амьдрах юм шиг сайхан санагдаж байлаа.
Зураг болгоод зураад авмаар сайхан зүүд байсан шүү. :)
Montag, 4. Juni 2012
I had a dream
Abonnieren
Kommentare zum Post (Atom)

Keine Kommentare:
Kommentar veröffentlichen