Хичээл дууссан биш хэдэн кино үзэхтэйгээ болчлоо. Саяхан энэ киног үзээд хальт рэвью бичсэнээ тавья даа. Угаасаа ойрдоо блогыхоо тоосыг үлээсэнгүй удчихлаа.
Франц кинонууд цаанаа л нэг гоё өвөрмөц школтой байдаг шиг санагддаг. Үнэхээр гоё кино байна. 54 настай Мишэл бүсгүйн гадаад биш дотоод гоо сайхан байдлыг өгүүлжээ.
Энгийн нүдээр харвал хахир хатуу ганц бие царай муутай авгай боловч түүний төлөвшил, мэдлэг боловсрол нь гэртээ нуусан бүхэл бүтэн номын сангаар хэмжигдэнэ. Тэрээр нэгэн баячууд амьдардаг байрны манайхаар бол орцны жижүүр хийх бөгөөд өөрийхөө амьдралд сэтгэл гундуу явдаг боловч энэ байдлаа бусдаас нуухыг ямагт хичээнэ. Гэвч тэр байрны нэгэн баяны өөр нэгэн бүрэг ичимхий боловч маш ажигч гярхай ухаалаг охин Палома мөн тэр байранд дөнгөж нүүж ирсэн боловсролтой баян япон ноёнтон Какуро 2 анх Мишел бүсгүйн гайхалтай байдлыг нь олж мэдэн улмаар түүнтэй ойртон дотносч чадна.

Keine Kommentare:
Kommentar veröffentlichen