Samstag, 31. Juli 2010

Miami heat 2010-2011-three kings


Унтсан луу нойрноосоо сэрлээ гэдэг шиг Майами Хийт маань энэ жил дахин улам хүчтэй болж эргэн ирж байгаа билээ. Шинэ улирал эхлэхийг бид нар хоног тоолон хүлээж байгаа. Манай 3 сүпер од + бусад 11н туслагч нар ч гэсэн яарч байгаа байх.. Ахлагч Уэйд маань лав улиралын хэмнэлдээ орхоор бэлтгэлдээ гарж байгааг твиттерээс нь уншиж болно. Тэрээр фэнүүд бидэнд "Miami Heat дахин хэзээч дахин ПО-ийн эхний шатнаас мултрахгүй" гэж амалсан амлалтаа биелүүлхээр яарч байгаа нь илэрхий.



Яалангуяа тэд маш их дарамт шахалтан дунд тоглох болно. Фэнүүд нэмэгдхийн хажуугаар үзэн ядагч дайснууд ч маш ихээр нэмэгдсэн байгаа. Энэ бүгд манай хэдэд яваандаа яаж нөлөөлөх бол гэдэг сонирхолтой бөгөөд сэтгэлд түгшүүртэй. Ростэр ерөнхийдөө бүрдчихлээ, шинэ банзныхан маань Уэйдийг хасаад түрүү жилийн гарааны хэдээс ч илүү харагдаж байна. Тэхээр бидэнд одоо хангалттай потенциал бий болчлоо, одоо хамтарч нэг баг болох л үлдэв.

Спо-ийн хувьд багийг 2 улирал дасгалжууллаа. Ямарч байсан ПО-ийн эхний шатанд байнга гаргаж байсан гэдэг шалтгаанаар энэ удаа ажлаа алдсангүй үлдэж байх шиг байна. Яг хангалттай дасгалжуулагчуу гэвэл би лав үгүй л гэнэ. Юуны өмнө тэр Плэй Оффд туршлага илт дутуу гэдэг нь харагдсан. Док дасгалжуулагчийн хувьд түүн дээр наадаад л өнгөрсөн. Яалтчгүй Дуэйн Уэйд тулдаа л нэг гайхалтай хожил авч чадсан болхоос биш энд Спо-ийн гавъяа огт байгаагүй. Бас дэндүү их хамгаалалтандаа анхаарснаар довтолгоо гэдэг зүйлийг зүгээр л Уэйдэд 100 хувь үүрүүлчихсэн. Ганц сүперстар хичнээн гүйгээд яаж барах билээ. Түүнд ганц туслах ёстой байсан Бийслиг Спо тоглуулсангүй. Хаслемд ихэнх минутыг өгөөд тэр сайхан авъяасыг зэврүүлж гүйцсэн. Харин ч нөгөөдөх нь залуу хүн гэхэд их хүлээцтэй юм байнлээ. Тоглож байсан хэдхэн минутандаа Уэйдэд загнуулж байгаад л хийж бүтээсэн ч юм байхгүй солилцоонд үнэгүй шахам явсандаа. Уг нь драфтын 2-оор сонгосон хүн шүү дээ. Түүнийг нээж чадаагүй нь Спо-ийн алдаа байсан гэж бодож байна. За тэр ч өнгөрсөн асуудал.. Дарамт шахалт гэснээс ЛеБрон хүү энэ дарамтыг яаж хүлээж авах вэ гэдэг надад их сонин байгаа. Дээр твиттер дээрээ ингэж бичсэн байсан:
The biggest mistake you can make in life is fearing that you will make one! STOP! Everyone makes mistakes! Just live & learn!
юу бодож байхдаа ЛеБрон ингэж бичсэн юм болоо? Кавс-ийн фэнүүддээ өөр баг сонголоо гэдгээ сүр дуулиан болгож зарласнаа алдаа гэж бодож байгаа юмуу эсвэл арай Майами-д ирснээ алдаа гэж бодож байгаа юм биш байгаа! Хэрэв тийм бол яваандаа энэ том асуудал болж мэднэ гэж бодож байна. Одоо бидэнд хамгийн чухал нь нэгдмэл баг болох, үүнд саад бологч нь энэ одуудын том ЭГО. Хамгийн том эго ЛеБроноос л гарна. Тэр тэнэгтвэл тэгээд л маш том шавар болно гэсэн үг. Гэхдээ түүний буруу ч биш л дээ, уг хүн нь дажгүй юм шиг байгаа юм. Хар багаас нь л од болгож тэнгэрт тултал магтсан хэвлэл мэдээлэл, мөнгөөр угжсан пүүс кампануудын л хийсэн ажил байх..
Уэйд бол харин ийм асуудал дээр яаж биеэ авж явхаа сайн мэддэг хүн гэдгийг хэд хэдэн удаа харуулаад авсан. Тэр хаа очиж магтаалд хөөрөөд нисчихдэггүй, өөрийг нь муулсан доош нь хийсэн үйлдэлд ямагт зөв хариултыг нь жинтэй өгж чадаж байсан. Тэр юуны өмнө энэ нэр алдарт хэвлэл мэдээллээр ПР-аар биш өөрийхөө хүчээр гарч ирсэн болхоор бусдаасаа арай ухаалаг байдаг биз.. Жишээ нь анх тэр олонд танигдаагүй бүгд л ЛеБрон, Кармэло гэцгээж байхад багаа ПО-ийн 2-р шат улмаар Финалд гаргаж ирсэн. Финалд ч Далласыг 2 дарааллаад хожсон байх үед хэн ч түүнийг аварга болчино гэж хэлж байгаагүй. Гэвч тэр тоглолтыг эргүүлж аварга алтан бөгж авсан. Дараа нь хүнд бэртэл аваад баг нь 15-хан улиралын хожилтой миархад түүнийг ингээд дууслаадаа гэж ихэнх нь бодож байсан. Гэвч эргэн ирэлтийг утгаар нь үзүүлж багаа чирэн карьерийхаа оргил амжилтыг үзүүлж ПО-д багаа 2 дараалан гаргав. Мөн гайхалтай доминант тоглолтоороо 2008 онд олимпийн аварга болсон. Энэ удаад ч мөн энэ их дарамт шахалт эргэлзээг үгүй хийн багаа удирдаж аваргын цомыг авч чадна гэдэгт итгэлтэй байна. 

Keine Kommentare:

 

graphics : VLADSTUDIO : www.vladstudio.com